АНУ-ын үнэн төрх
Фэйсбүүкээр нэг бичлэг явж байна. Бичлэг дээр Алисон Хартсон гэгч эмэгтэй Арабын улсуудад сүүлийн үед болж байгаа хэрэг явдал болон АНУ энд ямар холбоотой тухай ярьж байна. Миний бодлоор энэ хүүхэн үнэн байдлыг палхийтэл хэлж байна. Ялангуяа өөрийн эх орон болох АНУ-ын удирдлагын барьж ирсэн болон баримталж буй бодлогыг үнэнээр нь шударгаар нь шүүмжилж байгаа нь бахархууштай. Энд дарж видеог үзээрэй. Орчуулга: Алисон Хартсон Сайн уу, бүгдэд нь мэнд хүргэе. Алисон Хартсон мэндчилж байна. Бид Юэрика хотоос гараад Юкая хот руу явж байна. Өчигдөр Иемэн улсад Саудын Арабын үйлдсэн бөмбөгдөлтийн тухай цаг ашиглаад хэдэн үг хэлье гэж бодлоо. Та нар бодвол сонссон биз ээ. Саудын Араб хурим болж байсан газрыг бөмбөгдсөнөөс болж бэрийг оролцуулаад 50 хүний амь нас үрэгдсэн бөгөөд хүргэнийг оролцуулаад олон хүн шархдаж бэртсэн байна. АНУ энэ тухайд ямар байр суурь баримталж байна вэ? Тэгэхээр, саяхан Ерөнхийлөгч Трамп Саудын Араб улсад 1 тэрбум долларын зэр зэвсэг ни...