Баярцогтын хятад найз хэн бэ?
С.Баярцогт Швейцарийн Холбооны Улсын Ерөнхий Прокурорын газраас мөн улсын банкинд буй зарим дансыг битүүмжилжээ. Дансны эздийн нэг нь С.Баярцогт . Ардчилсан Намын гишүүн, Сангийн сайд байсан (2008-2012) , мөн УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Панамын жагсаалт хэмээх ил болсон нууц баримтанд мань эрийн нэр бичигдсэн цагаас эхлээд Оффшор данстай хэмээн хэдэн жил адлагдаж байгаа хүн. Данс нээсэн компаний нэр нь "Леженд Плас Капитэл лимитэд" (Legend Plus Capital Ltd.). Оюутолгойн гэрээг хийсэн хүний нэг. Анх Панамын баримт ил болоход Баярцогт юу гэж ярьж байлаа? "Би хэдэн найзуудтайгаа мөнгө нийлүүлээд, компани байгуулж Швейцарьт данс нээлгэж байсан. Хувьцааны бизнес хийх зорилготой. Нэг сая доллар байсан бөгөөд манай найзууд удалгүй мөнгөө буцаагаад авчихсан. Миний хэдэн төгрөг үлдсэн байсныг би Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ (ХОМ) бичихээ мартсан маань алдаа болсон" гэж байв даа. Швейцарийн Ерөнхий Прокуророос 2016 онд хэрэг үүсгээд хийсэн шалгалтын ...