Илүү толгойгоо тасдаж хаяцгаая!

Монголчууд минь ээ, амин чухал нэг асуудал цөмөөрөө шийдэх хэрэгтэй байна! Бид засаглалынхаа хэлбэрийг өөрчлөх шаардлагатай цаг мөчид тулж ирлээ. Энэ бол Үндсэн Хуулийг өөрчлөх тухай ярьж эхэлсэн өнөө цагт Монгол хүн бүр дотроо бодож тунгаах асуудал болж байна. Юуны өмнө яагаад тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай тухай эхлээд тайлбарлая. Бид парламентын тогтолцоог сонгоод өнөөдрийг хүрсэн. Хэдийгээр "бэлэг тэмдгийн" гэх боловч бас багагүй эрх мэдэлтэй Ерөнхийлөгч, Засгийн газраа толгойлж аж ахуйгаа авч явах эрх үүрэгтэй Ерөнхий сайдтай, УИХ хэмээх хууль тогтоогчдын багтай байна гэж Үндсэн Хуулиндаа бичээд "айл гэр" болж тоглоод 20 жил болсон боловч эцэстээ ямар үр дүнд хүрэв ээ гээд харвал сэтгэл гонсоймоор. Тэгвэл энэ хувиарлалт, арга барил хол явахгүй нь ээ гэдэг нь эндээс хийх гол дүгнэлт болж байна. Өөрөөр хэлбэл, бид Үндсэн Хуулиа өөрчилж "өөр аргаар" үзэхгүй бол болохоо болжээ гэсэн үг. Парламентын засаглал нэгэнт бидний "шаардл...