Морь шээх болон талбайн нэрний тухайд

Нэг асуулт байнаа. Жанжин Сүхбаатарын морь одоо талбай байгаа газар дээр шээсэн нь үнэн юм уу? Нотлох баримт юу байна? Нөгөө нэг асуудал нь,тэгээд морь шээх нь их бэлэг дэмбэрэлтэй хэрэг үнэхээр мөн үү? Үүнийг асуудаг учир нь одоогийн Чингисийн талбайн нэрийг хуучин нэрээр нь (Сүхбаатарын талбай ) байлгах буюу сэргээх сонирхолтой хүмүүс жанжны морь тэр талбай дээр шээсэн явдлыг их чухалчилж ярьдагт байгаа юм л даа. Морь шээх нь (ялангуяа олон нийтийн газар?) сайны бэлэгдэл гэж үздэг Монгол ёс байна уу? Лав л уяан дээрээ ч юм уу, эсвэл дэлгүүрийн гадаа шээхэд тоодоггүй л юм байна лээ. (Үнэхээр сайн юм бол мөнөөх дэлгүүрийн эзэн тэр шээсэн газар дээр нь дэлгүүрийнхээ өргөтгөлийг дор нь барьчих байх даа) Гэвч юмыг яаж мэдэх вэ гэж уншигчдаасаа асууж байгаа нь энэ. Г. Өнөрбаяр (Социал демократ клубын тэргүүн) www.24tsag.mn сайт дээр "Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе!" гэсэн нэртэй нийтлэлийг Г.Өнөрбаяр хэмээ...