Хятадын демографик

хятад хүү Хүн амын хэт өсөлтийг хазаарлах, ядуурлыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн "Нэг хүүхдийн" бодлого анх бодсончлон сайн үр дүн авчирсан гэхээсээ илүү ноцтой муу үр дагавартай болж байгаа тухай бичиж байна. Хятадын сүүлийн үеийн түүхэнд гарч байсан томоохон бодлогын алдаануудаас (1959-1961 оны өлсгөлөн , 1966-1976 оны Соёлын хувьсгал ) илүү сөрөг нөлөөтэй гэгдэж байгаа энэ "Нэг өрх-нэг хүүхэд" бодлогын үр дүн юу болов оо гэдгийг сонирхоё. 1959-1961 оны их өлсгөлөнгийн үеэр зарим судлаачдын тооцоолсоноор 20-43 сая хүн амь үрэгдсэн бөгөөд ган гачиг, засгийн буруу бодлогын уршгаар ургац алдаж ийм гамшиг тохиолджээ. Соёлын хувьсгалын үеэр 1.5 сая хүн амиа алдаж, олон саяараа хэлмэгдэж байсан байх юм. Тэгвэл "нэг хүүхдийн" бодлогын үр дагавар тэдгээрийн хажууд харьцуулшгүй их гэнэ. Энэ бодлогын уршгаар хятадын хүн амын өсөлт 15 жилийн дараа тэглэх юм байна. 40-өөд жилийн турш засаг төрийн даалгавраар хэрэгжүүлсэн энэхүү "гэр бүл...