Их зорилгоо огооров уу?
УИХ-ын гишүүн Х.Баттулга Саяхан цацагдсан "100 чухал сэдэв" нэвтрүүлгийн ээлжит дугаар нэлээн шуугиан тарьж байна. (Бичлэгийг эндээс үзнэ үү). Н.Алтанхуягийн Засгийн газар хүртэл мэдэгдэл гаргалаа. (Мэдэгдлийг энд дарж уншина уу) Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн "хэргийн эзэн" Х.Баттулгыг хүлээж авч уулзжээ. (Уулзалтын бичлэгийг энд дарж үзнэ үү.) Нэвтрүүлгийг үзсэн хүмүүс янз бүрээр л хүлээж авч, хандаж байна. Ер нь бол бид талцаж байна. Ямар сураагүй биш, талцсаар байгаад л бусдын эрхэнд орж, доройтож буурдаг биз дээ. Түүх маань бэлээхэн гэрчлэнэ. Социализмын үед бол диктатур гэж хэлж болохоор нэг намын "атганд" байсан болохоор талцах зав боломж нь олдоогүй (олгоогүй гэмээр ч юм уу) хэрэг. Өнөөдөр цаг сайхан болжээ. Ардчилалын буянаар арав хуваагдаж талцах "сайхан боломж" бүрдсэн болохоор 90 оноос хойш талцаж "тоглосоор" өдийг хүргэж байна. Хойшид ч мөн л талцсаар л байх болно. Намаара...