Хүрэлсүх иргэний дайнд уриалав

Хүрэлсүх У. За хүмүүс ээ, цаана чинь болохоо байж байх шиг байна даа. МАН-ынхан сонгуульд ялагдсандаа гутарч, бухимдсандаа энэ улс орныг хөнтөрч хаяхаас ч буцахгүй бололтой. Лидер гэгдэх лойдорууд нь түрүүчээсээ тэсэрч эхэллээ. Хүрэлсүх гэгч нөхөр сая АН-ын Баярсайханыг Төрийн ордон дотор цохиж авч гарынхаа загатнааг гаргажээ. МАН-ын ерөнхий нарийн байсан энэ Хүрэлсүх гэдэг ойворгон, жаахан мулгуудуу залуу энэ явдлын дараа өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна: - " ... МАН гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирсэн, улстөрийн ууган хүчин. Би эр хүнийхээ хувьд ч УИХ-ын гишүүнийхээ хувьд ч өөрийнхөө намыг бусдаар доромжлуулахгүй. Манай намыг шүүмжилж болно, түүнийг хүлээж авна. Харин доромжлолыг бол хэзээ ч хүлээж авахгүй. Манай намын мянга мянган гишүүн байна. Хэрвээ иймэрхүү байдал цааш үргэлжилбэл парламентад болж байгаа хэрүүл гудамжинд гарахаас өөр аргагүй байдалд шилжих нь гэсэн мэдрэмж надад сая төрсөн. Бид и...