Т.Сайнжаргал хурандааг гэрчээр дуудая!
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т. Сайнжаргал гэж маруухан нөхөр олон ч жил телевизээр гарав даа. Бараг л хүн бүрт танигдахаар од болж байгаа хүн дээ. Харамсалтай нь түүний хэлж ярьж байгааг сонсохоор заримдаа үнэхээр чааваас гэж хэлмээр болдог л доо. Саяхан мань эр Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Хүн тоож шиншилчихмээр юм юу ч ярьсангүй. Нэг л их цагдаагаа өмөөрсөн хүн. Бас их муу санаатай гэж байгаа. Юу гэхээр, тухайн ярилцлагыг цагдаагийн ажилтны хувиар биш иргэнийхээ хувьд өгье гэж тодотгож байгаад ярьсан байгаа юм. Хожим үгэндээ ороогдвол би хувийнхаа бодолыг хэлсэн бөгөөд цагдааг төлөөлж яриагүй гэх юм байна л даа. За тэр ч яахав. Харин энэ удаа тэр ярилцлагатай нь холбоотойгоор Сайнжаргал хурандаад эчнээ хариу барья гэж бодлоо. Ингэж хэлсэн байх юм: ``Ер нь цагдаа нар сарвайх юмгүй боллоо. Төр минь, шүүх минь намайг хамгаална гэсэн чинь хамгаалахгүй тал руугаа орлоо.``...