Уранаас хол явцгаая!

Уран (мөнгөлөг метал элемент) Монголчуудад сайн чанар олон бий. Юм хурдан сурдаг, найрсаг гээд л. Тэгвэл нэг чухал чанар бидэнд их үгүйлэгдэж байна. Энэ бол аливаад тууштай байх чанар. Тууштай байна гэдэг бол зорьсондоо, хэлсэндээ, бодсондоо хүрэхийн тулд шантрахгүй зүтгэнэ гэсэн үг. Бид замын голоос их буцаж байна. Үүний нэг тодорхой жишээ бол цөмийн хаягдлыг Монголд байлгахын эсрэг тэмцэл юм. Цөмийн хаягдлыг Монголд булуулахын эсрэг, хадгалах байгууламж барихын эсрэг нэг хэсэг хүчтэй дуугарч байсан боловч одоо таг болжээ. Төр засгийн өндөр албан тушаалтны хэмжээнд хоёр ч орон (АНУ ба Япон) дамнасан яриа тохиролцоо болж байсан тухай шуугиж эхэлмэгц Монголын эрх мэдэлтнүүдийн өөрийгөө өмөөрөх, худлаа ярьж төөрөгдүүлэх механизм нь автоматаар ажиллаж бүхнийг үгүйсгэн мэлзсэнээр асуудал намжсан. Дээр нь Ерөнхийлөгч маань дотооддоо болон гадаадад очиж Монголд цөмийн хаягдал ( гэхдээ гадны эх үүсвэртэй гэж онцолсон байх аа?) булуулахгүй гэж чанга дууга...