Эмэгтэйчүүдэд хаяглав
Шинэ гэр бүл Эр хүн логикоор , эм хүн эмоцоор сэтгэдэг, ажилладаг, дүгнэдэг, шийдвэр гаргадаг. Сайн эхнэр сайхан амьдралын баталгаа. Тэгвэл сайн эхнэр байхын тулд эм хүн ямар байх ёстой вэ? Эм хүний баримтлах алтан дүрэм 1. Эр хүнээ хүндэтгэж, дээдэлж байх ёстой Гэрийн, өрхийн тэргүүн хэмээн хүндэтгэж, хосын харилцааг тэтгэгч, хангагч гэдэг утгаар дээдлэх ёстой. Эр хүн тайван амьдралыг хүсдэг. Эмэгтэй нь түрүүлж дуугардаггүй, эр хүнээ эхлээд сонсдог, сөрдөггүй, зарим үед амаа татаж чаддаг байх хэрэгтэй. 2. Эр хүний удирдлага манлайлалд захирагдаж, дагах ёстой Эр хүнийг эр хүн шиг байлгаж манлайлах боломжийг олго. Зарим эм хүн биеэ даасан, хамааралгүй байхыг хүсдэг, уриалдаг. Энэ нь тухайн хосын нэг цул байх байдлыг алдагдуулж, ан цав үүсгэдэг. Дуулгаваргүй эмэгтэй бол эр хүний амьдралд хань болж чадахгүй. Эр хүний шийдвэрийг дагадаггүй, алдааг нь хэлэхэд хүлээж авдаггүй эмэгтэй бол эр хүнийг дорд үздэг, дээрэнгүй, өөрийгөө ихэд бодсон нэгэн учраас хол явбал зохино. Ий...