Ч.Мөнхбаяр махны машинд хэрчүүллээ

Ч.Мөнхбаяр Ч.Мөнхбаяр гэж хэн бэ? Иргэний хөдөлгөөний идэвхтэн гэдгээр нь Монголчууд сайн мэдэх байх. Сэтгүүлч мэргэжилтэй, Оросын Уралын Их сургуулийг, мөн МУИС-ийг төгссөн. Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөнхбаярын үг үйлдэл болгон нь Монголчуудын эрх ашгийг хамгаалсан агуулгатай байдаг. Монгол бичигээ хамгаалах ч юм уу, Өвөрмонголчуудын хэлмэгдлийн тухай ч юм уу, Хазаруудад туслах уриалга ч бай бүгд л Монгол угсаатнаа, соёлоо аврах зорилготой. Тэр утгаараа өнөөгийн эрх баригчдын байр суурь, авч байгаа арга хэмжээ, ажлуудын тухайд шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Энэ хүн бол үндсэрхэг үзэлтэн юм . Үндсэрхэг үзэлтэй хүн, урвагч хоёрын аль нь уншигч таны найз вэ? Яахав, үндсэрхэг үзэлтэн дотроо бас хэт туйлширсан үзэлтнүүд байдаг л даа. Хэт үндсэрхэг үзэлтэн гэх юм уу. Тэдний төлөөллүүд бол жишээ нь, Германы нацистууд, АНУ-ын цагаан арьст үндсэрхэг үзэлтнүүдийн бүлгүүд юм. Бусдыг үзэн яддаг хэт үндсэрхэг үзэлтнүүд дотроо бас олон салаа бий: Еврейг га...