Үнэн худлыг дэнслэгч шүүгчдийн эргэн тойронд
Ерөнхийлөгч Х.Баттулга сая зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ. : ЗАРЛИГ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч; Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч; Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч; Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч; Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны ш...