Гай болсон гавъяат
Ц.Сарантуяа Ерөнхийлөгчийн засаглалыг нэвтрүүлнэ гэдэг нь бүгдийг тэгээс эхлэхтэй утга нэг гэж Ц.Сарантуяа гэдэг хүн хэлжээ. Энэ хүн бол МУИС-ын багш, хууль зүйн доктор, профессор, гавъяат хуульч юм байна. Мөн Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн байжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гавъяат цолоо авч байсан аж. Энэ хүний ярилцлагыг itoim.mn сайт дээр тавьжээ. Энд дарж уншаарай. Ярилцлагын эхэнд тэрээр Үндсэн Хуулийн үнэт зүйлийн тухай ярьжээ. Асуудлын сэдэв маань ямар засаглалын хэлбэрийг сонгох тухай юм шүү гэдгийг эхлээд санацгаая! Бидний сонгосон нийгэм ардчилсан нийгэм. Өөрөөр хэлбэл, чөлөөт зах зээл, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс. Засаглалын хэлбэр өөрчлөгдөх нь бидний дээрх сонголт өөрчлөгдөнө гэсэн үг биш. Тэгэхээр Үндсэн Хуульд суулгасан дээрх үнэт зүйлс бүгд хэвээр хадгалагдаж үлдэнэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол нэг хүний дарангуйлал бий болж (хаант засаг лугаа адил) , дээрх ардчилалын үнэт зүйлс үгүй бо...