Адгийн атаархал

Сарнай хүүхдүүдийн хамт Сүүлийн үед Сарнай гэдэг эмэгтэй Монголчуудын ярианы сэдэв болж хэсэг шуугиад намдаж байх шиг байна. М.Сарнай нь Их нигүүсэл ТББ -ын тэргүүн юм байна. Өнчин, хаягдсан болон орон гэртээ байх боломжгүй 30-аад хүүхдүүдийг орогнуулж асарч халамжилдаг гэж байгаа. Танайд хоноё нэвтрүүлгийн нөхөр хүртэл Сарнайгийнд очиж хоносон. Товчхондоо Монголчуудад танил болсон гэхэд болно. Саяхан Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнуулсан. Гэтэл гэнэт Сарнай бол адгийн муу хүн байсныг Сувд-эрдэнэ гэгч эмэгтэй илрүүллээ. Хүмүүс мэхлүүлсэндээ уурлаж бухимдав. Ингээд Монголын ард түмэн 2 тал болоод уралцаж эхлэх нь тэр. Сарнай шагнал авав Т.Сувд-эрдэнэ T.Сувд-эрдэнэ гэж хэн бэ? Тэрээр Итгэл сэтгэлийн гүүр сангийн тэргүүн аж. Энэ сангаараа дамжуулан хүмүүсээс хандив цуглуулж 25 айлыг орон гэртэй болгосон ачтан гэнэ. Сувд-эрдэнэ эхэндээ Сарнайтай хамтарч ажиллаж байсан боловч хэсэг хугацааны дараа ийнхүү тангараг тасарсаны учир юу байв? Үүний шалтга...