Трампын Америк

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль сая 11 сарын 8 -ны өдөр болж Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп ихэнх мужид ялж нийлбэр дүнгээр авах ёстой онооноос илүү оноо авсанаар ялалт байгууллаа. Ардчилсан Намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон ялагдсан нь бүх дэлхийг шоконд оруулав. Ялангуяа АНУ-д байгаа цөөнх болох хар арьстанууд, лалын шашинтнууд, латинууд (мексик гаралтай болон бусад), бусад орноос гаралтай хууль ёсны болон хууль бус цагаачид жинхэнэ цочролд орлоо. Учир нь мань Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг тодорхой хугацаагаар хориглох ёстой гэж, Мексик АНУ-ын хилийн дагуу хана хэрэм босгоно гэж, хууль бусаар оршин суугчдыг албадан гаргана гэхчлэн ноцтой мэдэгдлүүдийг хийж байсан юм. Тэрээр мөн арьсны үзэлтэн гэдгийг түүний эрхэлж байсан үл хөдлөх хөрөнгийн компани түрээслэдэг орон сууцнууддаа хар арьстнуудыг суулгахгүй гэж зориуд худлаа хэлж (сул байр байхгүй гэх мэт.)...