А.Мөнхбатын шоу буюу "Хар, цагаан жагсаалт"
А.Мөнхбат "Жинхэнэ шударга, төрийн жолоо барьж чадах хүмүүсээ бид сонгож гаргана" гэж Монголын Залуучуудын Холбооны (МЗХ) Ерөнхийлөгч А.Мөнхбат их л нухацтай хэлж байна. МЗХ-ноос "Хулгайчгүй Монголын төлөө" гэх хөдөлгөөнийг санаачилж, "Хар жагсаалт", "Цагаан жагсаалт" гэгчийг гаргана гэж байгаа. МЗХ-ноос санаачилсан "Хулгайчгүй Монгол" хөдөлгөөнийг дэмжиж байна уу гэсэн асуултанд санал өгөгчдийн ихэнх нь дэмжихгүй гэжээ. (доор зураг үзнэ үү) Өөрсдийнх нь сайт дээр тавьсан энэ санал асуулгын дүн эсрэгээр гарсан нь хачирхалтай. Өнгөц дүгнэвэл "дэмжихгүй" гэж санал өгсөн иргэд "хулгайч" нарыг өмөөрөөд ч байгаа юм шиг. Тэгвэл эрүүл ухаанаар бодож үзвэл эдгээр "эсэргүү нар" бол "хулгайчдыг" дэмжиж байгаадаа биш харин Мөнхбат тэргүүтний энэ тэнэглэлд дургүйцэж, эгдүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн хэрэг. "Хар, цагаан жагсаалт" гаргана гэж хайран цагаа барж байхын ор...