Хатнаа ба түүний команд

Хатнаа ба түүний команд (Хатнаа урд эгнээний голд) Хатнаа нэрээрээ Фейсбүүк дээр танил болсон Хандсүрэнгийн Хатанбаатар гэдэг залуу болон түүний багийнхны амжилтын тухай энд өгүүлнэ. Монголын Оюун Ухааны академийн захирал энэ залуу Монголын нэрийг дэлхийд дуурсгахад үлэмж зүтгэл гаргаж амжилтанд хүрч байгаа гавъяатан. Төр засаг энэ гавъяаг нь үнэлэх ёстой гэж бодож байна. Сая Хятадад болсон ээлжит Ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд Монголын баг 2-р байранд оржээ. Лондонд болсон өмнөх тэмцээнд Германы ард орж 3-р байр эзэлж байсан бол энэ удаа немцүүдийг гүйцэж түрүүлэн аман хүзүүдсэн байна. Хурай! Дунд насны ангилалд Монголчууд дэлхийд "азаргалж" байна. Энэ хүүхдүүд нас бие гүйцээд ирэхийн цагт насанд хүрэгчдийн ангилалд Монголчууд дэлхийд ноёрхох болно. Ийм л төлөв харагдаж байна. "Бүдүүлэг барбарууд" оюун ухаан сайтай гэдгийг дэлхийд нотолж, Монгол хүний потенциалыг харуулж чадсан явдал бол Хатнаа ба түүний командын га...