Хүчирхэг Монгол хүүхнүүд хаана явна?
Дэлхийн аварга Г.Болдбаатар ОХУ-ын Челябинск хотод болж буй 2014 оны Жүдогийн дэлхийн аваргын тэмцээн өндөрлөх дөхөж байна. Монголын баг 1 алт авсан амжилттай, одоогоор медаль авсан багууд дотор дээхнүүр цохиж явна. Ганц Г.Болдбаатар л хамгийн хөнгөн жинд алт авч нүүр тахаллаа. Тэгээгүй бол ч Монголчууд "нүүр хийх газаргүй" болох байсан биз. Болдбаатартаа баярлалаа! Чамлахаар чанга атга гэж үү? Үгүй ээ, чамлаад байна. Дэлхийд танигдсан бусад бөхчүүд маань хоосон хоцорлоо. Хаа байна, нөгөө Ням-Очир, Цагаанбаатар, Төмөрхүлэг, Бундмаа, Уранцэцэг ? Одоо удахгүй хасах 100-д Түвшинбаяр , нэмэх 100 кг-д Тэмүүлэн хоёр барилдана. Энэ хоёр медаль авах болтугай гэж найдая. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох нэмэх 78 кг -д манайхаас нэг ч тамирчин алга. "Орон тоо" бөглөхдөө чухал биш л дээ, гэхдээ энэ жинд бэлтгээд барилдуулчих Монгол хүүхнүүд олдохгүй байна гэж үү? Нэмэх 78кг-д Азиас гэхэд л Хятадаас 2, Японоос 2, Өмнө Солонгосоос нэг бөх оролц...