Эзнээ андуурсан цааз

Хэлмэгдэгсэд 22 жил. "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр , Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарын хүмүүст шүүхээс ийм ял оноожээ. Эд нар ийм хүнд шийтгэл авахаар ямар гэмт хэрэг хийв ээ гэж. Дараах 4 үндэслэлээр буруутгасан бололтой. 1. Зандалчлах (эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулахын тулд шууд нөлөөлсөн) 2. Олон нийтэд айдас төрүүлж, хүч хэрэглэхээр заналхийлсэн 3. Галт зэвсэг, тэсрэх бодис хууль бусаар олж авсан, хийж бэлдсэн, хадгалсан 4. Төрийн ордны хамгаалалттай бүсэд тэсрэх бодис байрлуулсан, галт зэвсэгтэй нэвтэрсэн Дээрх 4 үндэслэлийн эхний 2-ыг нэгтгээд хэрэглэж болох юм байна. Эрүүгийн хуулийн 177.1 -р зүйлд "Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн бол 10-15 жил хүртэл...