Энхбаярыг гүндалайдав

Манай урт шар дээлт хочит Ерөнхийлөгч Энхбаярыг саяхан Авилгатай Тэмцэх Газрын захиалгаар цагдаагийнхан очиж ``гүндалайджээ.`` Гүндалайдах гэдэг нь нөгөө Хөвсгөлийн алдарт хөвгүүн Гүндалайг тэр жил цагдаа нар онгоцноос хүчээр дамжлан авч явсан ажиллагааг нэрлэсэн хэрэг. Эрхэм гишүүн Гүндалай маань тэгэхэд дөрвөн мөчнөөсөө өргүүлсэн шиг тэнгэр хараад хашгирч явсан билээ. Харин манай ``номер нэг`` (Number one) гэж алдаршсан экс-Ерөнхийлөгч маань дамжлагдаад явж байхдаа Гүндалайг бодвол элдвийг хэлж орилж хашгирсангүй, сарвалзсангүй, загас шиг дуугүй байсныг бичлэгнээс харлаа. Зарим хүн хэлж байнаа. Энхбаяр өөрөө ийм шоу зохиож нэр хүндээ өсгөлөө гэж. Ард түмэн өрөвдөөд түүний талд орсон юм биз дээ. Гэхдээ минийхээр бол мань эр өөрөө зохион байгуулах нь ч хаашаа юм, харин манай цагдаа нарын унхиагүй бөгөөд бүтэл муутай, инээдтэй ажиллагааг өөртөө ашигтай байдлаар хувиргаж хэдэн оноо авсан гэвэл зөв байх. Манай цагдаа ч гэж цагд...