МАНАН-гийн Засгийн газрын заль мэх , 2-р хэсэг

Энэний өмнөх ``МАНАН-гийн Засгийн газрын заль мэх`` гэсэн 1 дүгээр хэсэгт Засгийн газар сонгуулиар амалсан 1.5 сая төгрөгөө бүрэн эрхийнхээ хугацаанд багтааж яаж өгөх гэж байгаа тухай болон яаж аргалж байгаад сонгууль өнгөрөөх санаатай байгаа тухай бичсэн билээ. Тэгсэн чинь Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Ч. Хүрэлбаатарын (зураг) яриагаар бол аймаар заль бодож олсон юм байна. Юу гэхээр, нөгөө амалсан мөнгөө Таван Толгойн хувьцаагаар барьцаалчихаж. Би уг нь иргэддээ үнэгүй олгоно гээд байгаа 536 ширхэг (саяхан нэмэгдээд 1072 болов уу даа?) хувьцааг тэр өгнө гээд байгаа 1 сая төгрөгтэй ямар ч хамаагүй тусдаа юм гэж бодсон чинь буруу байжээ. 1 сая төгрөгийг бэлэн бусаар олгоно гээд байсан биз дээ? Оюутны сургалтын төлбөр, орон сууцны зээл, даатгал гэхчлэнгээр ашиглаж болно гэж хэлж байсан даа. Тэр Таван Толгойн хувьцаа бол 1 сая төгрөгнөөс тусдаа ``бэлэг`` байсныг манай...