Монголчуудын гурван буруу
Боож үхэж босож хараймаар юм их болж байнаа. НЭГ. Их Хурлын тогтоолын дагуу Монголчуудын эзэмших хувийг хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50% болгох заалттай гэрээг Айвенхо Майнз-тай байгуул гэснийг биелүүлээгүй Засгийн газрыг буруушааж, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан бичигний бэх нь хатаагүй байхад Рио Тинто хэмээх аварга компаниас манай нэр бүхий 20 ``дэвтаат``-ыг маань ``шуналын тулам`` гэж хараалаа. Хараах нь ч яамай . Хамгийн гол нь гэрээгээ нөгөө талд (Айвенхо Майнз) ашигтай байдлаар зөвшөөрч гарын үсэг зурчихаад 2 жилийн дараа ухаан орсон юм шиг дахиж шуугиан гаргасан нь манай нэр хүндэд муугаар нөлөөлсөнд байгаа юм. Унгасан хойноо хавчаад яахав дээ. Буруутан нь Засгийн газар, бүр цаашилбал Засгийн газраа захирч чаддаггүй Их Хурал. Хэн ч ашигтай гэрээгээ өөрчлөхийг хүсэхгүй шүү дээ. Иймээс Айвенхо Майнз, Рио Тинто нарыг буруутгах ямар ч үндэс байхүй. Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын эзэмших хувийг 50% болгохоор гэрээндээ оруулж зөвшөөрүүлж чадаа...