Баяр аа, чи сэлж чадах уу?

Энэ Баяр гэж үйлтэй амьтан байнаа. Овоо боловсорсон сэхээтэн, ирээдүйтэй нөхөр байна гэж бодож байсан маань эндүүрэл байжээ. Яаж ч бодсон Монголын улс төрд хэрэггүй шаарнуудын нэг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байх юм. Одоо тэрээр хийсэн нүглийнхээ горыг амсаад амьтны хараал идсэн шигээ Америкт орогнож байна. Сүүлийн үед Баярыг бусад нөхдийнх нь хамт (Хууль зүйн сайд байсан Мөнх-Оргил ба Цагдаагийн дарга Амарболд) Гаагийн Олон улсын шүүхэд өгөх сураг байна. Мөн зарим хүчний зүгээс Баярыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон хүний тоонд оруулах талаар хууль санаачлуулахаар Америкийн хуульчид хандах бодолтой байгаа тухай бичиж байна. Уг нь их ирээдүйтэй хөдөлсөн нөхөр л дөө. МАХН-ын дарга болоод, Монгол Улсын Ерөнхий сайд болоод л. Гэхдээ мань эр нэг юман дээр алджээ. Тэр нь юу вэ гэхээр жам ёсны юмыг тэр жамаар нь явуулахгүй, үлгэрлэвэл, уулнаас буух үерийн усыг сөрж зогсож болно гэж бодсон аж. Энэ утгаар, 2008 оны сонгуульд МАХН ялагдаж мэдэхээр байна гэдгийг ойлгоод, ямар ч үнээр хама...