Корона гайхал
Өнөөдөр 2021 оны 8 сарын 3. Корона вирус одоогийн байдлаар нийт 827 Монгол хүний амийг хөнөөжээ. 8 сарын эхний гурван өдөрт нийт 12 хүн өнгөрсөн байна. Өдөрт халдвар авсан гэж оношлогдсон хүний тоо 1-2 мянгад хэлбэлзэж байна. Нийт өвчилсөн хүний тоо 167 мянга хүрлээ. Энэ өвчний албан ёсны нэр нь SARS-CoV-2 юм. Анх энэ тахал 2019 оны 12 сард Хятадын Ухань хотод дэлгэрсэнээс хойш 2020 оны 3 сар хүртэл манай улс "цэвэр" байсан боловч мөн сард Монголд ирсэн Францын нэгэн иргэн халуурч эхэлсэнээр энэ өвчин анх манайд бүртгэгдэж байсан түүхтэй. Ердөө 3 сар л тэсчээ. За тэгээд халдварласан хүний тоо бага багаар нэмэгдсээр 2020 оны 12 сарын сүүл хавьд 1000 хүрлээ. Уханьд анх гарсанаас яг 1 жилийн дараа гэхэд 1000 хүнтэй болчихсон байсан хэрэг. Ингээд 2021 оны 3 сараас эхлэн огцом нэмэгдсээр өдгөө 167 мянга хүрч, Хятадыг хол хаяжээ. (Хятадад өвчилсөн нийт хүний тоо 93 мянга гэж бичигджээ.) Коронаг бүтэн жил барьж ча...