Posts

Эмэгтэйчүүдэд хаяглав

Image
Шинэ гэр бүл Эр хүн логикоор , эм хүн эмоцоор сэтгэдэг, ажилладаг, дүгнэдэг,  шийдвэр гаргадаг. Сайн эхнэр сайхан амьдралын баталгаа. Тэгвэл сайн эхнэр байхын тулд эм хүн ямар байх ёстой вэ? Эм хүний баримтлах  алтан дүрэм 1. Эр хүнээ хүндэтгэж, дээдэлж байх ёстой Гэрийн, өрхийн тэргүүн хэмээн хүндэтгэж, хосын харилцааг тэтгэгч, хангагч гэдэг утгаар дээдлэх ёстой. Эр хүн тайван амьдралыг хүсдэг. Эмэгтэй нь түрүүлж дуугардаггүй, эр хүнээ эхлээд сонсдог, сөрдөггүй, зарим үед амаа татаж чаддаг байх хэрэгтэй. 2. Эр хүний удирдлага манлайлалд захирагдаж, дагах ёстой Эр хүнийг эр хүн шиг байлгаж манлайлах боломжийг олго. Зарим эм хүн биеэ даасан, хамааралгүй байхыг хүсдэг, уриалдаг. Энэ нь тухайн хосын нэг цул байх байдлыг алдагдуулж, ан цав үүсгэдэг. Дуулгаваргүй эмэгтэй бол эр хүний амьдралд хань болж чадахгүй. Эр хүний шийдвэрийг дагадаггүй, алдааг нь хэлэхэд хүлээж авдаггүй эмэгтэй бол эр хүнийг дорд үздэг, дээрэнгүй, өөрийгөө ихэд бодсон  нэгэн учраас хол явбал зохино. Ийм эмэгтэй өөри

Өөрчлөлтийг юунаас эхлэх вэ?

Image
 Улны айл Бидний Монголчууд ямар хүмүүс вэ, яагаад өнөөдөр дэлхийн сүүл мушгиж байна вэ гэдэг асуулт тавиад тэр асуултанд хариулах гээд үзье. Тэгэхийн тулд өөрсдийнхөө тухай илэн далангүй  ярилцах хэрэгтэй  болж байна. Суурин соёлгүй бидний хувьд  өнөө цагт суурин амьдралд суралцахад их хүндрэлтэй байна. Аажим аажмаар суралцаж л байна, гэхдээ яст мэлхийн хурдаар. Хөгжихэд  хамгийн том бэрхшээл бол энэ. Бусад бүх хүндрэлүүд эндээс урган гарна. Үүнд суралцахад хамгийн гол саад болж байгаа зүйл бол бидний араншин . Бидний араншин бол бидний ахуйгаас үүдэлтэй. Цаг барьдаггүй, амиа бодсон бэртэгчин, шуналтай, лазан, удаан, хэнэггүй, дуулгаваргүй дур зоргоороо  чанарууд бол нүүдэлчдийн ахуйгаас бий болсон уламжлал. Бидний яс маханд шингэсэн эдгээр чанаруудаас салах тийм ч амархан биш байна.  Ардын хувьсгалын дараа Монголчуудыг ногоо идэж сургах гэж яаж зовж байлаа, санаж байна уу? Цөөнгүй жил соёлын хувьсгал хийж байж ногоо иддэг, усанд ордог, шүдээ угаадаг болгож сургасан, сургалт өнөөдөр

Зүй бус хорогдол

Image
Сар шинийн мэнд! Баярын үеэр таагүй бичвэр оруулах нь жаахан тиймэрхүү боловч бичмээр санагдаад болдоггүй. Бичвэрийн нэр нь Зүй бус хорогдол. Малын зүй бус хорогдол биш юм шүү. Хүний тухай юм. Цагаан сараар олон зочин хүлээж авлаа. Мэдээж гэр бүлээрээ ирж золгож байгаа хүмүүс маань том жижиг хүүхдүүдтэйгээ иржээ.  Ирж золгосон 2 айлын жижиг хүүхдүүд машиндаа тусгай суудалгүй явж байна! Хүүхдийн суудалгүй! Эцэг эх нь урдаа суугаад жижгүүдээ арын суудалд суулгаад л яваад өгч байна. Яагаад суудалгүй явдаг юм бэ, аюултай биш үү гэж асуухад Зүгээр ээ гээд л үл тоох юм. Бага насны хүүхэд байтугай том хүн бүсээ зүүхгүй явахад л эрсдэх аюултай байдаг.  Өнөөдөр мэдээгээр ярьж байна: Авто ослоор саяхан 4 настай хүүхэд эндлээ гэж. Гол зураад л явчихлаа. Бид чинь өөрсдөө хүүхдүүдээ санаатай бус хөнөөгөөд байгаа юм биш үү? Балчирууд маань томчуудын хэнэггүй бөгөөд тэнэг үйлдлээс болж зүй бусаар хорогдоод байгаа юм биш үү? Малын зүй бус хорогдол бол байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлээс болдог

Шүүх засаглалыг хараат бус болгох арга

Image
Шүүх засаглалын тухай ярилцая. Саяхны судалгаанд  оролцогчдын 90% нь шүүхэд итгэхгүй байна гэж хариулжээ. Энэ бол Монголд шүүх засаглал дампуурсаны нотолгоо. Шүүх засаглал бол ардчилсан засаглалын тулгын 3 чулууны нэг. Хууль тогтоох засаглал (УИХ), Гүйцэтгэх засаглал (Засгийн газар), Шүүх засаглал гэдэг 3 тулгын чулуу харилцан хяналттай, хараат бус, эрх тэгш байх нь ардчилсан тогтолцооны баталгаа. Манай улсын хувьд энэ баталгаа цаасан дээр л тунхагласан байдаг нь гадна талдаа ардчилсан улс гэж харагдах гэснээс цаашгүй хуурамч баг гэлтэй. Монголын шүүх нэр хүндээ баржээ. Шүүхийг яавал жинхэнэ утгаар нь хараат бус болгох вэ? Яавал улс төрийн нөлөөнөөс ангид байлгах вэ? Хараат бус шүүх л элдэв гадны дарамт нөлөөнд автахгүй зөв бөгөөд шударга шийдвэр гаргаж чадна. Мэдээж боловсон хүчний сонголт чухал гэхдээ хамгийн гол нь хараат бус болгох нь тэргүүн зорилт. Үүний тулд шүүгч нарын томилгоонд улс төрчид, төр засгийн өндөр албан тушаалтнууд оролцох, нөлөөлөх ёсгүй. Нэг хэсэгтээ ийм арг

Хулгайч, луйварчдыг яавал УИХ-аас хол байлгах вэ?

Image
Нүүрсний хулгай л гэнэ, ЖДҮ-ийн сангийн зээл л гэнэ, Хөгжлийн Банкны зээл л гэнэ. Баянхошууны 9-р хорооны иргэн Дорж л хулгайлав гэж. Мэдээж эрх мэдэлтэй луйварчидын  л хийсэн ажил шүү дээ. Яахаараа луйварчид бидний толгой дээр сандайлчихдаг билээ?  Луйварчин бирд гэдгийг нь бид яаж мэдэх юм? Хүнийг ямар гаднаас нь хараад мэдэх биш, дотор нь орж үзэж болох биш.  Энхийн цагаан тагтаанууд УИХ-д орчихсон хойноо шуналтай хар хэрээнүүд болно гэж хэн бодох вэ дээ.  Ер нь бол тагтааны дүрээр орж ирсэн хэрээнүүд юм шүү дээ. Анхнаасаа алсын бодолтой, зорилготой, мөнгийг хайр найргүй хаяж орж ирсэн луйварчид. Нэгэнт ороод ирсэн хойноо сонгуульд зарцуулсан мөнгөө хэд нугалж олж аваад зогсохгүй, тэрбумтан болж баяждаг.  Тэгэхээр нэг асуулт гарна. УИХ-д яавал луйварчид, хэрээнүүдийг орох боломжгүй болгох вэ? Үүнд хариулахын өмнө УИХ яагаад тэд нарыг соронз мэт татаад байна вэ гэдгийг тунгааж үзье. Хариулт амархан. Яагаад гэвэл Засгийн газар нь  УИХ-ын бөөрөнд наалдчихсан учраас тэр. Засгийн газар б

Шавраас яаж гарах вэ?

Image
  Бид   "шаварт"   суучихжээ. 90 онд хоёр салаа замын билчэр дээр ирчихээд бурууг нь сонгочихож. 30 жил тэр замаар бэдэрч явсаар нэг мэдсэн чинь шавартай газар ирээд таг суучихлаа. Одоо цаашид яах вэ?  Хоёр сонголт байна. Нэг бол  шавраасаа яаж ийгээд гарчихаад энэ замаараа үргэлжлүүлж цааш явах, үгүй бол нөгөө салаа замыг нь олоод түүгээр замнах. Эхний хувилбараар явбал маш муу зам гэдэг нь өнгөрсөн жилүүдэд нотлогдсоноос гадна цаашлах тусам улам их шавар намаг таарах өндөр магадлалтай. Харин нөгөө зам нь туулж үзээгүй тул эрсдэлтэй байж болох ч тэр замаар бусад этгээд амжилттай явж туулсан туршлага байгаа тул бас найдлага буй. Ер нь аливаа зүйл болохгүй, бүтэлгүй болбол өөр аргаар үздэг нь амьдралын алтан дүрэм юм. Тэнэг хүн л нэг л аргаараа болгох гэж муйхарладаг.  Эхний салаа зам нь олон улсад нэрлэж дадсанаар  Парламентын засаглал  хэмээх нэртэй. Нөгөө салаа замыг нь  Ерөнхийлөгчийн засаглал  гэмой. Орчин цагт аль аль нь ардчилсан засаглалд ордог.  Бидний сонголт бол  нө

Ч.Мөнхбаяр махны машинд хэрчүүллээ

Image
Ч.Мөнхбаяр   Ч.Мөнхбаяр гэж хэн бэ? Иргэний хөдөлгөөний идэвхтэн гэдгээр нь Монголчууд сайн мэдэх байх. Сэтгүүлч мэргэжилтэй, Оросын Уралын Их сургуулийг, мөн МУИС-ийг төгссөн. Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөнхбаярын үг үйлдэл болгон нь Монголчуудын эрх ашгийг хамгаалсан агуулгатай байдаг. Монгол бичигээ хамгаалах ч юм уу, Өвөрмонголчуудын хэлмэгдлийн тухай  ч юм уу, Хазаруудад туслах уриалга ч бай бүгд л Монгол угсаатнаа, соёлоо аврах зорилготой. Тэр утгаараа өнөөгийн эрх баригчдын байр суурь, авч байгаа арга хэмжээ, ажлуудын тухайд шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Энэ хүн бол үндсэрхэг үзэлтэн юм . Үндсэрхэг үзэлтэй хүн, урвагч хоёрын аль нь уншигч таны найз вэ? Яахав, үндсэрхэг үзэлтэн дотроо бас хэт туйлширсан үзэлтнүүд байдаг л даа. Хэт үндсэрхэг үзэлтэн гэх юм уу. Тэдний төлөөллүүд бол жишээ нь, Германы нацистууд, АНУ-ын цагаан арьст үндсэрхэг үзэлтнүүдийн бүлгүүд юм. Бусдыг үзэн яддаг хэт үндсэрхэг үзэлтнүүд дотроо бас олон салаа бий: Еврейг гадуурхдаг,